Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Импортоор авах малын тэжээл, өвс, буудайг татвараас хөнгөлнө

2017-12-08

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардлагатай, Гаалийн албан татвараас 2018 оны зургаадугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөх, хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэхээр тусгажээ.Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар зун ихэнх нутгаар гантай байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг дурдаад малчид өвс тэжээлийг мал, махаар солих бололцоо бий эсэхийг лавлааа. Тэжээлийг хөнгөлөлттэй олгох бол өвөлжилт хүндрэн, мал сүрэг нэгэнт доройтсон хойно биш аль болох эрт малчдад хүргэх хэрэгтэй гэсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, энэ жил 51 мянган тонн хүчит тэжээл, 16.000 тонн мах улсын нөөцөд бэлтгэнэ гэв.

Малчдад хямд үнээр өвс, тэжээл өгөх, мал, махаар солих ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаан буудайн 40 гаруй хувийг хураан авчээ. Дутагдах 225 мянган тонн улаан буудайг импортоор авч, нөөц бүрдүүлэх тооцоо гарсан байна.

2018 оны тариалалтад нийт 60.0 мянган тонн үрийн буудай шаардагдах бөгөөд 30.0 мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцөлжээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан ургацаас 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлэн, 6.0 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж буй аж.

Өвс, тэжээлийн хангамжийн тухайд энэ онд 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдахаар байгаа бөгөөд өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тонн хүчит тэжээл дутагдалтай байгааг салбарын сайд онцолсон юм.Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжсэн байна.

Өвс, тэжээлийн хангамжийн тухайд энэ онд 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдахаар байгаа бөгөөд өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тонн хүчит тэжээл дутагдалтай байгааг салбарын сайд онцолсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%