Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Оффшор бүсийн жагсаалтад Швейцарь, Хонконг, Сингапурыг нэмж орууллаа

2017-12-08

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ.

Оффшор бүсийн жагсаалтыг өмнө нь гаргасан. Гэвч ОУВС-аас татварын хөнгөлөлтэй буюу оффшор бүс гэж зарласан Швейцарь, Хонконг, Сингапур орныг оффшор бүсэд оруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан.

Энэ дагуу Засгийн газар судалж үзээд, дээрх гурван орныг нэмж оруулан, оффшор бүс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг 49 болгож өргөтгөн баталлаа хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас татварын ил тод байдал, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах гэмт хэргийг таслан зогсоохтой холбоотой хууль эрхзүйн орчноо шинэчлэн гаргах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөг баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%