Илүү сайн, туршлагатай мэргэжилтнүүдийн хувьд цалин нь зургаан оронтой тоо руу оржээ. Тэгвэл хувийн хиймэл оюун ухааны лабораторийн тооцоолсноор дэлхий дээр Хиймэл оюун ухааныг хангалттай хэмжээнд хөгжүүлж чадахуйц ердөө 10 мянган хүн л бий гэсэн байна.
Tencent-ийн судалгаанд бичсэнээр 300 мянган мэргэжилтний 200 мянга орчим нь төрөл бүрийн салбарт хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үлдсэн 100 мянга нь одоо ч сургуулиа төгсөөгүй гэжээ. Өнөөдөр дэлхий даяар нийт 2600 орчим гарааны компани хиймэл оюун ухаан хөгжүүлэхээр ажиллаж байгаагийн 1000 орчим нь АНУ-д, 600 орчим нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулж байна.
Харин БНХАУ-ын Засгийн газар 2030 он гэхэд энэ салбарт тэргүүлэгч болно хэмээн зарласан юм.
Эх сурвалж: TheVerge