Хөгжлийн банк (ХБ) болон “ISO Mongolia” ХХК хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэх ёслолын ажиллагаа боллоо. Microsoft компани энэ стандартыг хэрэгжүүлэх болсноо зарласан бол Сингапур, Перугийн засгийн газрууд ISO 37001–г нийтийн хангамж үйлчилгээндээ хэрэгжүүлж байна.
ХБ тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авлигад өртөх эрсдэлийг бууруулах, Монгол Улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулах, олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой. Мөн Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх менежментийн тогтолцоог нэвтрүүлэх байгууллага болж байна.
“ISO Mongolia” холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож, Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” ISO 37001:2016 стандартыг баталжээ.
Энэ стандартыг үндэсний болгон боловсруулж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор MNS ISO 37001:2017 батлуулсан байна.
Дашрамд дурдахад Microsoft компани энэ стандартыг хэрэгжүүлэх болсноо зарласан бол Сингапур, Перугийн засгийн газрууд ISO 37001–г нийтийн хангамж үйлчилгээндээ хэрэгжүүлж байна.