Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ

2017-12-05

Засгийн газрын зүгээс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа долоон төрлийн татварыг нэмэх асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байдаг. Үүн дотор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хоёр үе шатлалтай нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм. Тодруулбал, 2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг хоёр удаа бууруулсан байдаг. Уг шийдвэрийг үе шаттайгаар цуцлах замаар 2017.07.01, 2017.10.01-ний өдрүүдэд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэхээр байсан юм.

Засгийн газар уг татварыг нэмэх асуудлыг хойшлуулж, 2018.01.01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцож, ирэх оны төсөвт суулгаж өгсөн билээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Автобензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй. Тиймээс үнэ нэмэх асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т шатахууны үнийг үе шаттайгаар нэмэхээо тусгасан. Гэхдээ засгийн газар энэ асуудал дээр уян хатан хандаж, зөв алхам хийх шаардлагатай байна” гэж тодотгосон байдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шатахууны үнэ нэмэх асуудал орохоор байсан ч хойшилсон юм. Улмаар маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудал орно гэдгийг эх сурвалжууд тодотгож байна. Нэгэнт ирэх оны төсөвтөө шатахууны онцгой албан татварыг нэмэхээр суулгаад өгчихсөн учир асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гарцаагүй байдал үүсээд байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%