Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгохыг дэмжлээ

2017-12-05

Аймгийн ИТХ-ын наймдугаар ээлжит хуралдаан 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгох тухай асуудлыг хэлэлцэв.

Аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө нэг асуудлыг онцгойлон тусгасан нь Засаг даргын дэргэд Аялал жуулчлал, гадаад харилцааны албаыг байгуулсан явдал.


 Тус алба байгуулагдаад 9 сар болжээ. Энэ хугацаанд аялал жуулчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлж, аялалынхаа маршрут, жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхойлсон байна. Мөн олон улсын болон үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн яармагуудад оролцож аймаг, орон нутгаа сурталчилж, аймаг, орон нутагтаа зохион байгуулдаг эвент арга хэмжээнүүддээ хэвлэл мэдээллийнхэн болон гадаадын жуулчдын байгууллагуудын мэргэжилтнүүдийг урьж сурталчилгааны зураг авалт хийлгэсэн байна. Зүүн хойд азийн хотуудын холбооны шугамаар 54 улс оронд аймаг, орон нутгаа сурталчилжээ.

Уг үйл ажиллагааны үр дүнд Засгийн газрын болон БОАЖЯ, төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын анхаарал Баянхонгор аймагруу чиглэж эхэлжээ. Тухайлбал, БОАЖЯ, ҮХГ, Германы ЭТИС хөтөлбөр манай аймгийн саналыг хүлээн авч Хангай бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг Баянхонгорт хийх санаачилгыг дэмжсэн бол Германы Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Тайландын олон улсын хөгжлийн агентлаг, ҮХГ –ууд хамтарч Тогтвортой аялал жуулчлал төслийг хэрэгжүүлэгч аймгийн нэгээр Баянхонгорыг сонгожээ. Мөн аялал жуулчлалын чиглэлээр “Нью жуулчин”, “МАТ” компани, Өлзийбодьжав захиралтай “Монгол хан экспедишн” компаниуд хамтран ажиллах саналаа илэрхийлээд байна. Нөгөө талаар БНХАУ-ын Альшаа аймгийн Эзнээ хошуу 2500 жуулчин /500машин/ 2018 онд ирүүлэх саналаа илэрхийлжээ. Баянлиг болон Бууцагаан сумуудад нийтдээ 80,0 орчин сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 2 жуулчны бааз шинээр баригдсан байна.

Тиймээс Аялал жуулчлалын чиглэлээр бий болсон нааштай үр дүн, эерэг хандлагаа улам эрчимжүүлж, аймгаараа энэ чиглэлрүү анхаарлаа хандуулах, улмаар 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлах саналтай байгааг ГХАЖА-ны дарга С.Баярмагнай уламжиллаа.

Энэ дагуу аймгийн ИТХ-ын хурлын төлөөлгчдийн 100 хувийн саналаар дэмжиж 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлалаа.

Аялал жуулчлалыг дэмжих жилийн ажлын тайлан, үр дүнг 2018 оны жилийн эцсийн аймгийн ИТХ-аар хэлэлцэхээр тогтов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%