Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хонины нэхийний үнэ 3000-4000 төгрөг болж өсчээ

2017-12-05

Өнгөрсөн онд хонины нэхий боодол бохины үнэ хүрэхгүй хямдарч, 500 төгрөгөөр үнэлэгдэж байв. Харин одоо үйлдвэрүүд нэг нэхийг 3000-4000 төгрөгөөр авч байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн "Ноос-Ирээдүй" ХХК-ны ноосны үйлдвэрт ажиллаад иржээ. Тус компани ноос боловсруулах үйлдвэрээ 2013 онд Арвайхээр суманд байгуулсан бөгөөд жилдээ 3000 тн хонины, 250 тн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийдэг. Үйлдвэр нь  360 тн самнасан ноос, 9.0 мянган ширхэг оёмол хөнжил үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнийхээ 30 хувийг дотоодын зах зээлд нийлүүлж, 70 хувийг экспортолдог байна.

Компани нь нийт 150 гаруй хүнийг орон нутагтаа ажлын байраар хангаж байна. Түүхий эдийнхээ 50 гаруй хувийг Өвөрхангай аймгаас үлдсэн хувийг хил залгаа Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв, Булган,  Архангай баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Увс, Завхан зэрэг аймгуудаас авдаг байна.  

“Ноос-Ирээдүй" ХХК нь 2012 онд УБ-аас орон нутагт ирж, хоосон газарт бүтээн байгуулалт хийж, өдгөө компаниа орон нутгийн тэргүүлэх хөнгөн үйлдвэр болгон хөгжүүлж чаджээ. 2016 оны эцэст АХБ-ны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд 3 тэрбум төгрөгийн зээлийг 7 жилийн хугацаатай авч байсан. Авсан зээлээ одоогийн байдлаар хугацааны дагуу 100 хувь төлдөг хэмээн компанийн удирдлагууд ярьжээ.Засгийн газрын тогтоолоор малчид, түүхий эд бэлтгэгчид үндэсний үйлдвэрт тушаасан ноосныхоо чанараас шалтгаалан нарийн, нарийвтар, бүдүүн гэсэн ангиллаар 1000-2000 төгрөгийн урамшуулал авдаг.  Үндэсний үйлдвэрт тушаасан ноосны  “баримт” бүрдүүлэлт хугацаа алдаж байгаагаас түүхий эдийн нийлүүлэлт саатах бэрхшээл тулгарч байгааг анхааралдаа авахыг сайд Б.Батзоригоос компанийн удирдлагууд хүссэн.

Тус үйлдвэр нь малчдын гар дээрээс 1 кг ноосыг 1800-2200 төгрөгөөр, нэхийг 3000-4000 төгрөгөөр, ноолуурыг 80,000 төгрөгөөр авдаг байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд Батзориг сайшаагаад  цаашдаа орон нутагт малчдыг мөнгөжүүлэх, орлоготой болгох энэ төрлийн хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ онцлон хэлж байлаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%