Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймагт өдөрт 1200 мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

2017-12-05

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймаг дахь “Өв мийт продактс” ХХК-ны махны үйлдвэрт ажиллаад ирлээ. “Өв Мийт Продактс”  ХХК-ийн махны үйлдвэр нэг ээлжинд өдөрт 1000 толгой бог, 200 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтай.   АНУ-ын “Жарвис” брэндийн бүрэн автоматажсан  үйлдвэр нь мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, 18-20 градуст хадгалах зориулалтын өрөөнүүд, 1000 тн мах хадгалах агуулахтай юм байна. Ашиглалтад ороод долоо хоносон уг махны үйлдвэр хэвийн ажиллагаатай үедээ 50-60 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Өвөрхангай аймаг малын тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Өвөлжилт хүндэрч  байгаа энэ үед аймагт махны үйлдвэр үйл ажиллагаагаа нээсэн нь малчдад өвлийн эрсдэлийг хохиролгүй даван туулах боломж олгоно. Орон нутгийн эдийн засгийг чадавхжуулах энэ төрлийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлжээ.   Малчдын орлогыг нэмэгдүүлэх, мах бэлтгэн экспортлох ажлыг эрчимжүүлэх үүднээс “Өвөрхангай мах маркет” ХХК-ны хувьцаа, хөрөнгийн өмчлөх эрхийг “Төрийн банк”-наас аймгийн орон нутгийн өмчит ХХК-ийн өмчид шилжүүлснээр үйл ажиллагаагаа эхэлжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%