Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хяналтын тооллогын ажлын хэсэг ажиллаж байна.

2017-11-30

Татварын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/90 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Татвар төлөгчийн нэгдсэн тооллого хийх тухай” А/758 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж татвар төлөгчийн хяналтын тооллогыг хангайн бүсийн сумдын чиглэлд хэлтсийн дарга С.Рэнцэндагвын бүрэлдэхүүнтэй баг, говийн бүсийн сумдын чиглэлд татварын орлогын тасгийн дарга Т.Энхмандахын бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэж байна.

Ажлын хэсгүүд нь хяналтын тооллогыг тухайн сум орон нутгийн хэмжээнд хийхийн зэрэгцээ бүх сумдын татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийж, Татварын ерөнхий газрын даргын тушаал, албан даалгаврын хэрэгжилт, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, шийдвэр, хэлтсийн даргын албан даалгавар, мэдэгдэл, үүрэг чиглэл өгсөн албан бичгийг хэрэгжүүлсэн байдалд газар дээр нь танилцан үр дүнг тооцож, зөвлөмж өгч, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Баян-Өндөр суманд 2017 оны 11 сарын 28-ны өдөр ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%