Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн Богд суманд болов

2017-08-07

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт, хэлэлцүүлэг 2017.08.01-нд Баянхонгор аймгийн Богд суманд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Төсөл хэлэлцүүлэгч баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба удирдан явуулсан сургалтад Баянхонгор аймгийн Баацагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Жинст, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга, багийн Засаг дарга болон албаны нийт 84 хүн оролцов.

Сургалтыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд явуулсан ба сургалтад хамрагдсан албан хаагчид дараагийн хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлгийг баг, сумдадаа үргэлжүүлэн зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%