Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2017 аяны хүрээнд сурагчдын дунд гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан зохион явууллаа.

2017-04-27

         ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2017 аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад Татварын хуулийн талаар сургалт мэдээлэл хийж, 2016 оны шилдэг татвар төлөгч М.Жаргалсайхан, шилдэг татвар төлөгч Д.Билэгт нарын нэрэмжит Гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдааныг зохион явуулж, Зургийн уралдаанд тэргүүн байрыг 8а ангийн сурагч Н.Дэлгэрдалай, дэд байрыг 8б ангийн сурагч Л.Отгонзул, 3-р байрыг 6б ангийн сурагч С.Шүрэн-Эрдэнэ, тусгай байрыг 7б ангийн сурагч А.Жадамба, Зохион бичлэгийн уралдааны тэргүүн байрыг 8б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, дэд байрыг 9а ангийн сурагч Ц.Уртнасан, 3-р байрыг 8б ангийн сурагч Н.Энхдарь, тусгай байрыг 7а ангийн сурагч Т.Дүүрэнжаргал нар эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээн уралдаанд идэвхитэй амжилттай оролцсон нийт хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн илүү их амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе.
Ивээн тэтгэсэн 2016 оны шилдэг татвар төлөгч М.Жаргалсайхан, Д.Билэгт нартаа ажлын их амжилт хүсэе.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%