Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагад тулгамдаж буй асуудлын талаар

2017-12-07

 

     Сум орон нутагт ажиллаж амьдардаг хүний хувьд иргэдийн төлөөлөл болж олон жил сонгогдсон иргэний хувьд Нутгийн өөрөө удирдах байгууллагад тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалцая.

     Үүнд:

1.    Сумын ИТХ-ыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай. Нэн түрүүнд ИТХ-ын

төсөв хүрэлцээ муутай хүрч ядсан,  нягтлан бодогч илүү төсөв зарцуулсан байна гэж чичих энүүхэнд,  төсөв хөрөнгийн мэдэлгүй,   багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт өгөх төсөвгүй, нарийн бичгийн дарга олон ажлыг давхар хариуцдаг,  архив, бичиг хэргийн ажлыг голдуу хийдэг, хурлын  бодлого төлөвлөлтийн ажил орхигдох  магадлалтай цаг зав хүрэлцдэггүй байдал харагдаж байдаг. Иймээс ИТХ-ын ажилтны орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. ИТХ-ын байгууллагад Засаг даргын тамгын газар үйлчлэнэ гэсэн мөртөө Тамгын газраас  гуйж  хэрэглэх хандлагатай,  Засаг дарга нь дур зоргоороо, хурлыг удирдах хандлага  ажиглагддаг.

2.      Багийн иргэдийн нийтийн хурлыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай. Багийн иргэдийн нийтийн хуралд багийн Засаг даргад нэр дэвшүүлэхэд нэр дэвшигчийн  ах дүү төрөл төрөгсөд нь хамгийн олон цугларч ирдэг. Бусад хуралдаанд иргэд идэвхгүй оролцох байдал ажиглагддаг. Сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилох нь зүйтэй санагддаг.

3.      Багийн иргэдийн нийтийн хурлын даргыг мэдлэг боловсролтой хүнийг томилдог баймаар. Мөн л хамгийн олон ах дүү төрөл  төрөгсдөөс сонгогддог. Хуралдаан болоход материалаа эмхлэн цэгцлэх чадваргүй, боловсруулсан материал нь алдаа мадаг ихтэй, цалингийн урамшуулал авдаг, багийн Засаг дарга нь дэмжиж хамтран ажилладаггүй,  багийн Засаг даргадаа удирдуулсан, багийн Засаг даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх чадамжгүй, багийн иргэдийн нийтийн хурлын эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байдал ажиглагддаг. Иймээс багийн иргэдийн нийтийн хурлын даргыг сонгоход тодорхой хэмжээний шалгуур тавих хэрэгтэй.

 

 

Нийтлэл саналыг иргэн, өндөр настан Л.Бямбадорж

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%