Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн итгэлийг хүлээн байнга сонгогдож байгаа төлөөлөгч Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

2017-12-07


           

           Сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд сонгуулийн жилд сумын ИТХ-д сонгогддог 21 төлөөлөгчийн дотор   3-5 эмэгтэй төлөөлөгч сонгогддог.Та тэдний нэг,  таны бодол, төлөөлөгчөөр  сонгогдож ажилласан тухайгаа ярина уу?

            - Иргэд маань итгэл хүлээлгэсэн гэдгийг цаг ямагт бодож явдаг.Иргэл итгэл хүлээлг эж тав дахь удаагаа  төлөөлөгчөөр сонгож байна. Хүмүүсийнхээ итгэлийг дааж их ажил хийх юмсан, сум орноо хөгжүүлэх юмсан,  хүмүүсийн маань амьдрал сайхан байгаасай, хамгийн чухал нь эрүүл мэндийнхээ асуудалд анхаарч байгаасай  гэж бодож, эрүүл зөв хооллолтын сургалт, эрүүл мэнд байхын ач холбогдлыг байнга сурталчилж байна.

            -  Төлөөлөгчийн  онцлог ажлаасаа дурдана уу?

             Сумынхаа ИТХ-аар хэлэлцэж буй асуудлуудад ач холбогдол өгч, орон нутгийн хөгжлийн сангийн олон төсөл хөтөлбөрүүдийг батлалцаж, хэрэгжилтэд анхаарч ажилладаг.

            - Та хоёр хоёулаа иргэдийн хурлын төлөөлөгч.Танай гэр бүлийн зүгээс урлаг, спортын тэмцээнийг ивээн тэтгэж байгаа нь харагддаг. Мөн та ч эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт ажил болон урлаг, спортын арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцдог. Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар таны санал бодол?

- Энэ асуудалд  хань маань дэмжиж санал нэгтэй ханддаг. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  урлаг, спортын болон оюун ухааны  авьяас,  чадварыг хөгжүүлэхэд сумын удирдлагын зүгээс байнга анхаарч, иргэдийг өргөн хамруулсан үйл ажиллагааг тогтмолжуулах, залуучуудыг сумандаа суурьшин амьдрах нөхцлийг хангаж хэрэгтэй.  

- Танд баярлалаа. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье.Ярилцлага өгсөнд баярлалаа

 

    

 

                        Ярилцсан Э.Бүжмаа /ИТХ-ын нарийн бичгийн дарга/

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%