Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

1992 оноос хойш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тасралтгүй төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Т.Түмэнхүүтэй ярилцлаа.

2017-12-07


         

- Таны амар амгаланг айлтгая. Сайхан өвөлжиж байна уу?

             Тантай уулзахаар зорьж ирлээ. Юуны өмнө аймгийн ИТХ-ын "Соёрхол" одонгоор  шагнагдсанд баяр хүргэе.

            -   Сайхан өвөлжиж байна. Баярлалаа.

            - Төлөөлөгч таны бодол, төлөөлөгчөөр сонгогдож ажилласан тухайгаа ярина уу?

            -  Юуны өмнө намайг хүндэтгэн итгэл үзүүлж, сумын ИТХ-д төлөөлөгчөөр байнга сонгодог нутгийн зон олон, иргэддээ талархаж явдаг, бас их өндөр хариуцлага гэж боддог. 1995 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 25 жил сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдлоо.

            -  Төлөөлөгчийн зүгээс санаачлан хийсэн онцлог ажлаасаа дурдана уу?

            - 1 дүгээр багийн төвийг шинээр барьж байгуулахад санал хүсэлт уламжилсан.

    Иргэдээ төлөөлөх эрх хүлээсэн хүнийхээ хувьд сонгогдсон тойргийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, тэдний дуу хоолойг холбогдох байгууллагад хүргэж, санал бодлыг нь сонсож, дамжуулан, уламжилж асуудлыг шийдвэрлэх хүрээнд шилжүүлэх талаар байнга анхаарч ажилладаг.

-       Танай гэр бүлийн зүгээс урлаг, спортын тэмцээнийг ивээн тэтгэж байгаа нь харагддаг. Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар таны санал бодол?

-       Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  урлаг, спортын болон оюун ухааны  авьяас,  чадварыг хөгжүүлэхэд сумын удирдлагын зүгээс байнга анхаарч, иргэдийг өргөн хамруулсан үйл ажиллагааг тогтмолжуулах хэрэгтэй. Залуучуудын урлаг, спортын болон бусад арга хэмжээг өөрийн зүгээс дэмжиж тэтгэж урамшуулж хамтарч ажиллахыг боддог.

-       Танд баярлалаа. Таны зон олноор хүрээлүүлсэн хүндтэй гэгээлэг үйлс бүтэмжтэй байж,  эрүүл энх,  аз жаргалтай байхыг хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.

-       Манайд зочилсонд баярлалаа.

    

 

                        Ярилцсан Э.Бүжмаа /ИТХ-ын нарийн бичгийн дарга/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1354
529 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%